top of page

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, зураач, багш Ядамсүрэнгийн ОЮУНЧИМЭГИЙН мэндэлсний 70 насны ойд зориулсан хүндэтгэлийн Дурсамж үзэсгэлэн

• Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Зураач Я. Оюунчимэгийн усан будаг, бар зургийн ховор нандин бүтээлийн үзэсгэлэн
• Үе, үеийн шавь нарын “Дурсамж” үзэсгэлэн
• Дүрслэх Урлаг Дизайны Уралдаанд шалгарсан бүтээлийн үзэсгэлэн

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, зураач, багш Ядамсүрэнгийн ОЮУНЧИМЭГИЙН мэндэлсний 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн “Дурсамж”үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд түүний шавь нарын бар зургийн 40 гаруй бүтээлийг Монгол арт галерейн 3 давхарт, Я.Оюунчимэгийн бар зураг, усан будгийн ховор нандин бүтээлүүдийг 2 давхрын танхимдаа олон нийтэд дэлгэн үзүүлсэн юм.

“Дурсамж”үзэсгэлэнд түүний үе үеийн шавь нар, зураач, уран бүтээлчид, цуглуулагчид болоод эрхэм хүндэт зочид хүрэлцэн ирж үр хүүхэд, хань ижилд нь хүндэтгэл үзүүллээ.

Үзэсгэлэн 2020.10.21 өдрөөс 28 өдөр хүртэл үргэлжилсэн билээ.

МУУГЗ зураач, дэд порофессор Я.Оюунчимэгийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан Анхдугаар Дүрслэх Урлаг, Дизайны уралдааны дүн:

Уралдаанд нийт 90 гаруй бүтээл ирснээс сурагч оюутан, мэргэжлийн уран бүтээлч, сонирхогч гэсэн ангиллаас 35 шилдэг бүтээл ДУРСАМЖ үзэсгэлэнд дэлгэгдэж 2020.10.21-ны өдөр шилдэг бүтээлийн шагналыг гардууллаа.

Мэргэжлийн уран бүтээлчдийн ангилалд:

- Тэргүүн байр Н.Ринчин-Очир "ЭХ" 2 цуврал бүтээл

- Дэд байр Э.Билигт "САМСАРА ЧӨЛӨӨЛӨЛТ" бүтээл

Сонирхогчдын ангилалд:

- Тэргүүн байр Н.Мустафа "ХӨРӨГ ЗУРАГ" бүтээл

- Дэд байр М.Тэмүүжин "ЦООЛБОР" бүтээл

Сурагч, хүүхдийн ангилалд:

- Д.Энхсанаа "ОТГОНТЭНГЭР" бүтээл

- Б.Цэндцэсэм "ХУВЦАС ЗАГВАР" -аар тус тус шалгарлаа.

Уралдаанд оролцсон нийт оролцогчиддоо баяр хүргэе.  

Уг үзэсгэлэнг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн хамтрагч байгууллагууд, хувь хүмүүстээ талархал илэрхийлье. 

Оюу Арт Сан

 

bottom of page