top of page

Долгоржавын Болд

  • Facebook

Ардын Зураач Төрийн соёрхолт До.Болд

 

  Долгоржавын Болд нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1952 онд төрсөн. Монгол улсын Ардын Зураач Төрийн соёрхолт, Монголын Дүрслэх Урлагийн Академик цолтой.

Боловсрол:

1968 -1971 онуудад Дүрслэх Урлагийн коллежийг Ардын зураач, Төрийн соёрхолт зураач Д. Амгалан, Ардын зураач, Төрийн хошой соёрхолт зураач О. Цэвэгжав, Ардын зураач Б. Чогсом нарын урланд,

1971-1977 онуудад  Санкт Питербург хотын Репиний Академийн уран зургийн ангийг Орос улсын гавъяат зураач, профессор А. Д. Зайцев-н  урланд  тус тус суралцан төгссөн.

Мэргэжлийн туршлага:

1977-1979 онуудад Дүрслэх Урлагийн Дээд Сургуульд уран зургийн багшаар,

1979 -1980 онуудад Монголын Урчуудын Эвлэлийн Хороонд мэргэжлийн уран бүтээлч,

1980 оноос МУЭХ-ны уран сайхны фондын ахлах зохион байгуулагч, МУЭХ-ны уран бүтээлийн хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг 1992 он хүртэл тус тус хийж байсан.

1992 оноос чөлөөт уран бүтээлчээр өнөөг хүртэл ажиллаж байна.

Бие даасан үзэсгэлэнгүүд:

1992 Бие даасан үзэсгэлэн, Ансэни, Франц улс

1999 Бие даасан үзэсгэлэн, Макао хот

2002 Бие даасан үзэсгэлэн, Монгол улс

2004 “Illusive Wind” бие даасан үзэсгэлэн, Ю Галерей, Сүгино Гакуэн, Токио, Япон улс

2009 “Монголын Урлаг Вена хотод” бие даасан үзэсгэлэн Вена, Австри улс

2011 “Тэнгэрийн Дууль” Монголын Нууц Товчоонд зориулсан үзэсгэлэн, Занабазарын Музей

2013 “Шинэ бүтээлүүд” бие даасан үзэсгэлэн, Цагаандариум Арт Галерей

2018 “Жагарын орны сэтгэгдлүүд” үзэсгэлэн, MN17 Art Gallery, Улаанбаатар

 

 

Хамтарсан үзэсгэлэнгүүд:

1977 оноос эхлүүлэн МУЭХ-с зохион байгуулсан гадаад ба дотоодын бүх үзэсгэлэнгүүдэд тууштай оролцож ирсэн. Үүнд Чех, Австри, Алжир, Болгар, Финлянд, Франц, Итали, Югослави, Хятад, Солонгос, Куб, Унгар, Норвеги, Герман, Польш, Румын, Орос, Англи зэргийн улсуудад бүтээлүүд нь дэлгэгдсэн болно.
1979  Залуу уран бүтээлчдийн 2-р олон улсын үзэсгэлэн, Софи хот, Болгар улс
1980, 82, 86, 88 Олон улсын хар зургийн үзэсгэлэн, Югослав
1982, 1985, 1988 Олон улсын урлагийн триеннал, Софи хот, Болгар улс
1988  Олон улсын урлагийн биеннал, Кошицэ хот, Чех улс
1988  5-р олон улсын хөрөг ба график урлагийн биеннал, Тузла, Югослав
1990  Монголын үзэсгэлэн, Сэрэ хот, Франц улс

1993  Монгол Франц зураачдын хамтарсан үзэсгэлэн,  Эрмонт хот, Франц улс-Улаанбаатар
1994  Монголын үзэсгэлэн, Итали улс
1995 Солонгос Монгол зураачдын хамтарсан үзэсгэлэн, Сөүл , Улаанбаатар
1997  33-р Азийн Урлаг үзэсгэлэн, Токио хот, Япон улс
1997  Олон улсын триеннал, Дэли хот, Энэтхэг улс
2000  Монголын өнгө үзэсгэлэн, Нью-Йорк, Сан Франциско хотууд, АНУ
2000  Америкийн Урлаг наадам, Виржиниа, АНУ
2001  Тачикава Олон улсын Урлагийн наадам, Япон улс
2002, 2003 онуудад Орчин цагийн Азийн Урлаг Лас Вегаст үзэсгэлэн

2004  “Зүүдний Говь” гэр бүлийн уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн, МУЭХ

                           уран зургийн галерей, Инос галерей, Токио хот, Япон улс
                  2004 "Mongolia and Tamna", эх газар ба арлын орны хамтарсан үзэсгэлэн Жэжү                        арал, Солонгос
                 2005 Солонгос Монголын солилцооны үзэсгэлэн, Улаанбаатар хот

     2007 "Монголын Урлаг" гэр бүлийн хамтарсан үзэсгэлэн Time gallery, Вена хот,            Австри улс

     2007 " Вена-Венеци" хамтарсан үзэсгэлэн, Xanadu галерей, Улаанбаатар

     2008 “The Stars of Far East" Солонгос, Монгол, Орос зураач нарын хамтарсан      үзэсгэлэн, Солонгос

     2009 “Монголын урлаг Вена хотод” гэр бүлийн үзэсгэлэн

     2009 “19th Anniversary Commemoration Exhibition” Солонгос, Монгол зураачдын хамтарсан үзэсгэлэн

              2013 "Бүсгүй чамд" хамтарсан үзэсгэлэн Цагаандариум Арт Галерей

              2014 Азийн Урлаг: 40 жил Орчин үеийн дүр зураг, QCC Арт Галерей, Нью-Йорк хот, АНУ

              2014 "Фүжи уулын 14 төрх" хамтарсан үзэсгэлэн, Родины Урлагийн Музей,      Шизүока, Япон улс

             2015 "Норд Арт" БюделсдорФ, ХБНГУ

             2015 "До.Болд ба Я.Оюунчимэг" хамтарсан үзэсгэлэн, Цагаандариум Арт Галерей

             2016 "Сэтгэлийн Уянга" хамтарсан үзэсгэлэн, Сентрал Тауэр, Маршал Арт Галерей

             2017 "Наадам 2017" үзэсгэлэн МУЭХ

             2017 7-р Бээжингийн Олон Улсын Арт Биенналь, Бээжин, Хятад Улс

            

 

 

Шагналууд:

1982 ……….Софи хотод болсон Олон улсын триенналиас диплом
1986 .......... Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны нэрэмжит шагнал
1988 .......... Софи хотод болсон Олон улсын триенналиас тусгай шагнал
1992 .......... Алтан гадас Монгол улсын медаль
1994 ............Монгол улсын Төрийн Соёрхол
1997 ..........  Токио хотод болсон 33-р Азийн Орчин үеийн Урлагийн үзэсгэлэнгийн шагнал 

2012……… "Уран Зураг" чиглэлээр Англи улсын Кембриджийн Олон улсын намтарын төвөөс Топ 100 Мэргэжилтнээр тодров.

 

2012         Ардын Зураач цол тус тус хүртжээ.

bottom of page