top of page

ЯДАМСҮРЭНГИЙН

ОЮУНЧИМЭГ

  • Facebook

Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн

зураач Ядамсүрэнгийн Оюунчимэг

 

Ядамсүрэнгийн Оюунчимэг нь Сүхбаатар аймгийн Халзан суманд 1950 онд төрсөн. Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт зураач, Дүрслэх Урлагийн Дээд Сургуульд 30 гаруй жил ажилласан зураасан зургийн мэргэжлийн багш, дэд профессор.

 

Боловсрол:

 

1962 -1968 онуудад Дүрслэх Урлагийн коллежийг Ардын зураач, Төрийн хошой соёрхолт зураач О.Цэвэгжавын урланд,

1970-1977 онуудад  Санкт Питербург хотын Репиний Академийн зураасан зургийн ангийг В.А. Ветрогонский-н урланд  тус тус суралцан төгссөн.

 

Мэргэжлийн туршлага:

 

1977 оноос эхлэн Дүрслэх Урлагийн Дээд Сургуульд зураасан зургийн мэргэжлийн багшаар ажиллаж иржээ. 33 жилийн хугацаанд нийт  8 удаагийн төгсөлт буюу 86 мэргэжилтэнг бэлтгэн төгсгөсөн байна.

 

Я. Оюунчимэгийн уран бүтээлийг товчхон тодорхойлсноос дурдвал:

 

   Үзэгч Ядамсүрэнгийн Оюунчимэгийн нарийн мэдрэмжтэй хөрөг зургуудыг хараад зөвхөн Монголын сайхан бүсгүйчүүдийг харахаас гадна Монголын шилдэг зураачдын нэгийн тусгалыг олж хардаг билээ. Оюунчимэгийн уран бүтээлүүд нь дэлхий даяар үзэсгэлэнгүүдэд дэлгэгдэж түүнд олны талархлыг авчирсаар байна. Тэрбээр үзэгчдийн анхаарлыг улам их татаж, Монголын орчин үеийн урлагийн тодорхойлогч болон танигдсан зураач эмэгтэй юм.

Түүний уран бүтээлийнх нь гол сэдэв нь эмэгтэйчүүдийн хөрөг, байгаль, натюрморт голлодог. Эдгээр сэдвүүд нь зураачдын чадвараас хамаарч амар биш боловч Я.Оюунчимэгийн хувьд хөдөлгөөнтэй хүч чадал ихтэй уран бүтээл төрдөг билээ. Намрын өнгө хэмээх сүүлийн үеийн цуврал зургуудад зөөлөн ягаан, хөх ягаан, нимбэгэн шар өнгүүд зотон дээгүүр хурдан бөгөөд зузаан бийрний таталтаар илэрхийлэгдсэн байдаг. Байгалийн зургуудад түүний эрч хүч ихтэй пастель болон зоригтой илэрхийлсэн бийрний ажиллагаа ижил төстэй шинэчлэлийг бий болгосон байдаг. Зураачийн жинхэнэ чадвар нь бодит хөргөн дээр илүү ажиглагддаг. Эмэгтэй хүний гоо сайхныг бага хэмжээгээр илэрхийлсэн  гэж уран бүтээлч даруухнаар ярих боловч, түүний уран бүтээлийг хараад хязгааргүй их байгаа нь тодорхой байдаг. Түүний сэдвийн бүх эмэгтэйчүүд нь зураачийн танилууд бөгөөд, тэд зотонгоос гялалзсан нүд, чимээгүй инээмсэглэлээр үзэгч рүү харж байдаг бөлгөө. Тэрбээр Ардын жүжигчин Ю. Оюуны хөргийг бүтээхдээ Хунт нуур бүжгэн жүжгийн хар цагаан хунд тоглосноор дүрсэлжээ. Мөн Ардын жүжигчин С. Долгорын хөргийг бүтээхдээ Бодлын цагаан хун дуутай нь хослуулан бүтээсэн бол, Ардын жүжигчин Ш. Чимэдцэеэгийн хөргийг бүтээхдээ Зүүдний говь дуунаас сэдэвлэн туурвижээ.

 

Оролцсон үзэсгэлэнгүүд:

 

1992  Монгол зураачдын хамтарсан үзэсгэлэн, Рэннэ хот, Франц улс
1994  Хамтарсан үзэсгэлэн, Итали улс

1995 “Бүтээл” хамтарсан үзэсгэлэн, Америкийн Элчин Сайдын Яам, Улаанбаатар хот
1997  Эмэгтэй зураачдын олон улсын хамтарсан үзэсгэлэн, Бонн хот, Герман улс
1997 Triennial, Шинэ Дэли, Энэтхэг улс
1998  Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн, Улаанбаатар
1998  Хамтарсан үзэсгэлэн, Макао
1999 "Эмэгтэйчүүд ба нийгэм" олон улсын үзэсгэлэн, Улаанбаатар
2000  Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн, Улаанбаатар
2001  Монгол эмэгтэй зураачдын үзэсгэлэн, Бонн хот, Герман улс

2002  Монгол эмэгтэй зураачдын үзэсгэлэн, Сан-Франциско, АНУ

2003, 2004 Орчин цагийн Азийн урлаг Лас Вегаст
2004 “Зүүдний Говь” гэр бүлийн уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн, МУЭХ-ны

         уран зургийн галерей, Инос галерей, Токио хот, Япон улс
2004 Хамтарсан үзэсгэлэн “Mongolian Highlights” Вилнюс хот, Литви улс
2004 "Mongolia and Tamna", эх газар ба арлын орны хамтарсан үзэсгэлэн Жэжү арал,Солонгос
2005 Солонгос Монголын солилцооны үзэсгэлэн, Улаанбаатар хот

2006 Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн 60 жилийн ойд зориулсан хамтарсан үзэсгэлэн,Занабазарын нэрэмжит музей

2007 "Монголын урлаг" гэр бүлийн хамтарсан үзэсгэлэн Time gallery, Вена хот, Австри улс

2007 " Вен-Венеци" хамтарсан үзэсгэлэн, Xanadu галерей, Улаанбаатар

2008 " The Stars of Far East" Солонгос, Монгол, Орос зураач нарын хамтарсан үзэсгэлэн,Солонгос

2008 "Нэг ангийнхан" хамтарсан үзэсгэлэн, МУЭ-н уран зургийн галерей, Улаанбаатар

2009 “Монголын урлаг Вена хотод” гэр бүлийн үзэсгэлэн

2009 “19th Anniversary Commemoration Exhibition” Солонгос, Монгол зураачдын хамтарсанүзэсгэлэн

2011 "УРЛАН 10" хамтарсан үзэсгэлэн, МУЭ-н уран зургийн галерей, Улаанбаатар

2013 "Ертөнцийн гэрэл гэгээ" эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн, 976 Art Gallery

2013 "Бүсгүйчүүд" хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн, Tsagaandarium ArtMuseum&Gallery

2014 Азийн Урлаг: 40 жил Орчин үеийн дүр зураг, QCC Арт Галерей, Нью-Йорк хот, АНУ

2014 "Фүжи уулын 14 төрх" хамтарсан үзэсгэлэн, Родины Урлагийн Музей,      Шизүока, Япон улс

 2015 "Норд Арт" БюделсдорФ, ХБНГУ

 2015 "До.Болд ба Я.Оюунчимэг" хамтарсан үзэсгэлэн, Цагаандариум Арт Галерей

 2016 "Сэтгэлийн Уянга" хамтарсан үзэсгэлэн, Сентрал Тауэр, Маршал Арт Галерей

 

 

Шагналууд

 

1989 "Тэргүүний ажилтан" Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны шагнал

1990  "Соёлын тэргүүний ажилтан" Боловсрлоын Яам
1995 "Мөнгөн бүс" , Орон зай урлагийн нийгэмлэгийн шагнал
1998  Тэргүүн байр, "Намар 98" МУЭХ үзэсгэлэн
2000  Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал

2003 "Алтан гадас" Монгол улсын медаль

2012 Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цол

bottom of page