top of page

Б.Сарнай

 

Боловсрол:

1998 СУИС харъяа Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн чимэглэх уран зургийн анги  Улаанбаатар, Монгол улс

2003 Сүгино Загварын Институтын дизайн урлагийн анги  Токио хот, Япон улс

2011 Бунка Загварын Магистрын Их Сургуулийн фейшн бизнес ангид судлаачаар тус тус суралцсан.

 

Байрладаг хөтөлбөр:

2007 “Artist-in-residence” хөтөлбөр, Вена хот, Австри улсад Боловсрол, Соёл Урлагийн яамны урилгаар судалбар ажил хийсэн. 

 

Оролцсон үзэсгэлэнгүүд:

2000-2002 Жил бүр уламжлал болон зохиогддог Японы хувцас загварын тэмцээнд амжилттай оролцсон.

2001-2005 “Хаврын баяр” үндэсний болон орчин үеийн хувцас загварын үзүүлбэр Япон улсын Токио хотноо толилуулсан

2002-2005 Азийн Урлаг одоо цагт үзэсгэлэнд оролцсон/Лас Вегас хот, АНУ/

2004  “Зүүдний Говь” гэр бүлийн үзэсгэлэн, Токио хот, Япон улс

2004 “Vision and reflection” гэр бүлийн хамтарсан үзэсгэлэн МУЭ хорооны уран зургийн галерейд толилуулсан

2005 “Удам” хамтарсан үзэсгэлэн МУЭ хорооны урн зургийн галерейд толилуулсан

2006-Улаанбаатар хотод зохиогдсон “Шилдэг уран бүтээл шалгаруулах улсын уралдаан”-д “Бэр”, “Зүүд” бүтээлээр 
2006- “Хавар” хамтарсан үзэсгэлэнд “Цөл” бүтээлээр тус тус оролцсон
2006-“Оны шилдэг бүтээлүүд” үзэсгэлэнд “Цөл” бүтээл шалгарч орсон
2007-“ Орон зай” хамтарсан үзэсгэлэнд “Шувууд” бүтээлээр
2007-“ Эмэгтэй зураачид” үзэсгэлэнд “Цэцэгс”, “ Nostalgia” бүтээлүүдээр
2007 Вена хотод болсон “Төв Азийн фестиваль”-д Австри улсад суугаа Монгол улсын элчин сайдын яамны урилгаар хувцас загварын үзүүлбэр; Порсиа өргөөнд хамтарсан үзэсгэлэн гаргаж, үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Модэрн Монгол гоо бүсгүй”, “ Миний дотоод ертөнц” загварын коллекцуудаа толилуулсан. “Time” галерейд гэр бүлийн хамтарсан үзэсгэлэн гаргаж, хувцас загварын үзүүлбэр толилуулсан.

2007 Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярт зориулж “Найрамдал хувцас дизайн, дүрслэх урлагийн фестиваль”-г зохион байгуулсан. Уг арга хэмжээнд Япон улсын Сүгино Институт Дореме гакүиний захирал Ниномия Тооко айлчлан өөрийн 30 гаруй бүтээл, оюутнуудын 10 гаруй загвар, 30 гаруй эскизээр оролцсон. Монгол улсыг төлөөлөн ДУДэС-н багш, оюутнууд уран бүтээлээрээ идэвхитэй оролцсон.

2007 “Вена, Венеци” үзэсгэлэн зохион байгуулж уран бүтээлээрээ оролцсон.

2008 “Орон зай 2008” ДУДэС-н багш, уран бүтээлчдийн үзэсгэлэнд “ Шинэ гоёо” цуврал бүтээлээр оролцсон.

2008 Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд 

2008 “Хавар” үзэсгэлэнд Hundertwasser inspiration бүтээлээр

2008 “Восточный Экспресс” Орос, Солонгос, Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд “Монгол эмэгтэй” уран зургаар оролцсон. Эрхүү хот, ОХУ

2008 Японы хувцас загварын дизайны 46-р тэмцээнд

“Хэмнэл” загвараар оролцсон.

2009 “Орон зай”, “Хавар” хамтарсан үзэсгэлэн, МУЭХ танхим

2009 “Талын Монгол” хамтарсан үзэсгэлэн, Сэжонг Төв, Сөүл, БНСУ

2010 “Оны шилдэг бүтээл” МУЭХ танхим

2013 “Бүсгүй чамдаа” хамтарсан үзэсгэлэн Цагаандариум Арт Галерей

2013 “Ертөнцийн Гэгээ” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн, 976 Арт Галерей

2013 “Фүжи Уулын 14 Төрх” хамтарсан үзэсгэлэн, Мирай загварын шоу М-Арт Галерей

2014 “Азийн Урлаг-40 жил” QCC Арт Галерей, Нью-Йорк, АНУ

2014 “Фүжи Уулын 14 Төрх” Родины Музей, Шизүока муж, Япон улс

2016 “Сэтгэлийн Уянга” гэр бүлийн үзэсгэлэн, Централ Тауэрын Галерей, Маршал Арт Галерей

2018 “Орон Зай-2018” уран бүтээлч багш нарын үзэсгэлэн, МУЭХ танхим

2018 “Жагарын орны сэтгэгдлүүд” гэр бүлийн үзэсгэлэн, MN17 Арт Галерей

2019 “Уламжлалаа Шинэчлэхүй-Монголын Орчин үеийн Урлаг” Дэлхийн Банк Групп зохион байгуулж буй үзэсгэлэн, Вашингтон, АНУ

 

 

Шагналууд/ Хөтөлбөрүүд:

 

1998-2001 Япон улсын Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөр

2000  Японы хувцас загварын дизайны 38-р тэмцээнд Японы Дизайн Урлагийн Холбооны нэрэмжит шагналаар

2001 Токио Залуу Дизайнеруудын тэмцээнд WWD нэрэмжит шагналаар

2001 Японы Загварын 39-р тэмцээнд Senken нэрэмжит шагналаар

2002 Японы Загварын 40-р тэмцээнд Asahi нэрэмжит шагналаар

2002 Японы Загварын Зургийн 18-р тэмцээнд зохион байгуулагчийн нэрэмжит шагналаар

2003 Японы Загварын дизайн зураг болон гар урлалын 31-р тэмцээнд мөнгөн медалиар тус тус шагнагдсан.

2006 “Цөл” бүтээл нь оны шилдэг бүтээлд багтсан МУЭХ

2008  Японы 46-р Хувцас Загварын тэмцээнд “Хэмнэл” загвараар оролцсон

2012 “Соёл Урлагийн 10 Анар” Монголын Урлагийн Зөвлөл

2015 Гадаад Харилцааны Сайдын нэрэмжит шагнал, Японы 35-р Сейко үзэсгэлэн

bottom of page